Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ДОРИАН” ХАР ШУУРГА БАГАМЫН АРЛУУДЫГ ДАЙРААД ФЛОРИДЫГ ЗҮГЛЭН УРАГШИЛЖЭЭ

  Б.Оюун 2019-09-03 492

Карибын тэнгисийн уснаа дэгдсэн Дориан нэр авсан далайн хар шуурга Багамын арлуудыг дайрч өнгөрөн, цааш Америкийн эргийг чиглэн урагшилжээ. Гамшигт үзэгдлийн улмаас Америкийн Жоржия, Флорид, Хойд болон Өмнөд Каролин гэсэн 4 мужид онцгой байдал зарлаж, аюултай бүсээс иргэдээ нүүлгэн шилжүүлж байна.

Дориан хар шуурганы улмаас Багамын арлуудад 5 хүн амиа алдсан талаар мэдээлж байна. Орон нутгийн эрх баригчдынх нь дамжуулж байгаагаар амиа алдсан иргэд нь Абако арлын иргэд байгаа юм. Дориан хар шуурга Багамын арлуудад ихээхэн гамшиг сүйрэл учруулаад цаашлан Америкийн Флорид мужийн Палм Бичийн зүүн хэсгээр цагт 290 км-ийн хурдтай шуурч байна. Ингэхдээ голомтдоо салхины хүч секундэд 64 метр хүрч шуурч байгаа юм. Цаг уурчид Дорианыг 1980-аад оноос хойш Америкт шуурч байгаа хамгийн хүчтэй хар шуурга гэж тооцож байна.

Жоржия мужийн эрх баригчид Атлантын далайн эрэг хавийн нутгаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн бол Флоридын эрх баригчид гамшигт өртөж болзошгүй далайн эрэг хавийн нутагт нүүлгэн шилжүүлэлт явуулж байна. Хойд Каролины захирагч Рой Купер цаг агаарын нөхцөл байдал муудаж, хүчтэй аадар бороо, салхи шуурга, үер усны гамшиг нүүрлэж болзошгүйг анхааруулж байна. Дориан хар шуурганаас шалтгаалан Америкт агаарын 770 гаруй нислэг хойшлогджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө