Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНСУ руу зорчиход 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

  Б.Уянга 2019-08-26 4795

БНСУ руу зорчих иргэдийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн байна.  Хоёр улсын цагаачлалын алба харилцан тохиролцсоны үндсэн дээр дөрвөн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд:

1. БНСУ руу зорчихдоо 5 сая төгрөгийн байршуулдаг тогтолцоог үгүй болгож байна. Үүний оронд сүүлийн 6 сарын дасны хуулгаар санхүүгийн байдлаа нотлох

2. Хэрвээ гэр бүлийн тань хүн БНСУ-д гэрээгээр ажилладаг бол тухайнхүн өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн сүүлийн 6 сарын мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргах

3. Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах буюу 10 хоногт хариуг гаргах

Энэ нь хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж байгаа ажилтан байх юм байна.

4 Хур системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийдэх боломжтой болох юм байна.  Ингэснээр виз мэдүүлэгч иргэд 90 хоног буюу түүнээс дээш хариугаа хүлээдэг байдал эцэс болно гэж мэдэгдэж байна. Дээрх өөрчлөлтүүд орсноор хоёр 7 хоногийн хугацаанд визний хариугаа хурдан шуурхай авах боломжтой болно гэж мэдээлллээ.

Кил Кан Мук БНСУ-ын элчин сайдын яамны консул

Гэхдээ виз мэдүүлэгч иргэд Хур мэдээллийн системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсгэсэн тохиолдолд тухайн байгууллага хувь хүний үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах,  мөн татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсгэх хугацааг сунгах зэрэг өөрчлөлтийг орууллаа. Энэ нь татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сарын дараа байсан бол татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сар болгон өөрчилж байгаа юм. Мөн Монгол иргэдийг визний брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцохгүй байхыг хүсч байна.

Визний шалгах хугацаа удааширч иргэдэд тодорхой хариу өгөлгүйгээр татгалзаж байсан асуудлыг шийдэхийн тулд визний материал шалгах ажиллах хүчийг нэмэгдүүлсэн байна. Мөн олон удаагийн визний нөхцөлийг ч нэмэгдүүлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн 30 мянга гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн мэдээллийг шалгасны дараа дээрх өөрчлөлтүүдийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байна.  Ойролцоогоор 9 сарын 16-ны өдрөөс уг өөрчлөлтүүд хэрэгжинэ гэж БНСУ-ын ЭСЯ-аас мэдэгдлээ.  Ингэснээр шинээр виз мэдүүлсэн иргэд гурван сар хариугаа хүлээлгүй хоёр долоо хоногийн дотор хариугаа авах боломжтой болох нээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө