Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам Дундговь аймагт болно

  Д.Отгонсүрэн 2019-07-29 2175

Дундговь аймгийн Их газрын чулууны уулын задгай театрт “Уяхан замбуутивийн наран”  урлагийн их наадам ирэх наймдугаар сард  болно. Энэ наадамд 3000  морин хуурч, уртын дуучид оролцох юм.

Энэхүү урлагийн их наадам нь дуу хуурын өлгий, Дундговь аймгийг зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд сурталчлах томоохон үйл ажиллагаа болох  юм.

Наймдугаар сарын 9-нөөс 11-нд “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт задгай театрт болох “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 морин хуурч, уртын дуучийн тоглолтоос гадна Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга” тоглолт, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, Дундговь аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт болно.

Энэ үеэр “Нар угтах ёслол”, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, олон улсын зураачдын уран бүтээлийн “Хөх салхи” үзэсгэлэн, бэсрэг наадам, айрагны баяр, “Монгол хувцас” загварын шоу гээд ирсэн зочид, гийчдийг уйдаахааргүй, хүн бүрийн сэтгэлийг хөглөх урлаг, соёлын цогц үйл ажиллагаа болох аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө