Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Исфаханы олон улсын үзэсгэлэн нээгдлээ

  Б.Оюун 2019-06-20 739

Ираны Исфахан дахь олон улсын үзэсгэлэнгийн танхимд олон улсын аялал жуулчлал, гар урлалын үзэсгэлэн нээгджээ.

Олон улсын үзэсгэлэнг Ираны соёлын газраас аялал жуулчлалын салбар, үндэсний гар урлал эрхлэгчдээ дэмжих зорилгоор  зохион явуулдаг байна. Энэ жил Исфаханы олон улсын үзэсгэлэн 11 дэх удаагаа болж байгаа юм.

Энэ удаагийн олон улсын үзэсгэлэнд дэлхийн 20-иод улс орон, тэр дундаа Испани, Хятад, Малайз, Кувейт, Пакистан, Орос, Унгар, Герман, Швейцарь гэх зэрэг улс орноос уран гартнууд, аялал жуулчлалын салбарынхан оролцож байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн аялал жуулчлалын хэсэгт дэлхийн 14 хот өөрийн танилцуулгаараа оролцож байгаа юм. Тэдгээрийн дотор Испанийн Барселон, Хятадын Сиань, Малайзын Куала-Лумпур, Оросын Санкт Петербург, Пакистаны Лахор зэрэг хотууд өөрийн аялал жуулчлалын чиглэл, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө