Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гренландын мөсөн давхарга нэг хоногийн дотор 40%-иар хайлжээ

  Б.Оюун 2019-06-18 732

Хойд Америкийн бүс нутагт байрлах Гренланд арал ердөө нэг хоногийн дотор 2 гигатонн буюу бараг 2 тэрбум тонн мөсөө алджээ. Энэ нь Гренландын нийт мөсөн болон цасан бүрхүүлийн 40% гэсэн үг юм байна. Байгаль хамгаалагчид болон экологичид энэ талаар мэдээлж, харанга дэлдээд байна.

Атлантын болон Хойд мөсөн далайн уулзварт, эдгээр хоёр том далайгаас эх ундаргаа авдаг Гренланд арал дээр эрдэмтдийн хийсэн судалгаагаар жил бүрийн 6-8-р сарын хооронд цас мөс аажмаар хайлдаг байна. Ингэхдээ 7-р сард цас мөсний давхарга хамгийн эрчимтэй хайлдаг юм. Гэвч энэ удаагийнх шиг 6-р сарын дундуур ийнхүү их хэмжээний мөс хайлж, үгүй болсон тохиолдол бүртгэгдэж байгаагүй гэнэ.  

Image result for гренландия лёд учёные

Хамгийн сүүлд 6-р сард ийнхүү арлын цас мөс идэвхтэй хайлж байсан тохиолдол 2012 оны 6-р сард ажиглагдаж байжээ. Гэхдээ энэ жилийнх шиг нийт цас мөсөн давхаргын 40%-иа 6-р сард алдаж байгаагүй байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар хэрвээ энэ хэвээр хайлбал 2019 онд Гренланд өмнө нь үзэгдэж байгаагүйгээр их хэмжээний мөсөн давхаргаа алдана гэж Жоржийн Их сургуулийн байгаль, цаг уур судлаач Томас Моте мэдэгдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө