Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бруклин найз бүсгүйтэйгээ улаан хивсэн дээр алхжээ

  Б.Оюун 2019-05-24 724

Их Британийн хамгийн алдартай хос болох Дэвид болон Виктория Бекхэм нарын том хүү 20 настай Бруклин найз бүсгүйн хамтаар Канны кино наадмын арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Арга хэмжээний улаан хивсний ёслол дээр Бруклин болон түүний найз бүсгүй Хана Кросс нар биеэ ихэд задгай авч явснаас гадны олны хараанд өртөхийг хүсэхдээ “хэтэрхий их хичээжээ” гэсэн шүүмжлэлд өртсөн байна.

Учир нь 21 настай Хана Кросс Salvatore Ferragamo-ийн арьсан даашинз сонгосон нь төдий л оновчтой биш байсан гэж загварын шүүмжлэгчид шүүмжилжээ. Тэднийг Бруклины алдартай ээж аавыг дууриаж, улаан хивсний ёслол дээр бүгдийг алмайруулахыг хичээсэн ч чадаагүй гэж дүгнэсэн байна.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө