Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

AIRBUS BELUGA ОНГОЦ АНХНЫ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

  Б.Оюун 2019-05-23 505

Германы Гамбург хотноо дэлхийд хамгийн томоохонд тооцогдох ачаа тээврийн Airbus Beluga XL загварын онгоц анхны туршилтын нислэгээ үйлдэн, амжилттай газарджээ. Шинэ загварын онгоц нь маш өргөн их биетэйгээс гадна онгоцны овор хэмжээ ч мөн өмнөх ачааны онгоцнуудтай харьцуулахад том юм байна.

Airbus Beluga XL загварын ачаа тээврийн шинэ онгоцыг мөн “инээмсэглэж буй далайн гахай” ч гэж нэрийдэж байна. Учир нь онгоцны толгой хэсэг нь яг л энэ өхөөрдөм далайн амьтныг санагдуулам төрхтэй юм. Шинэ загварын онгоцны анхны туршилтын нислэг амжилттай болж, онгоцонд ачсан ачааг буулгах тестийг ч мөн давхар гүйцэтгэжээ. 

Картинки по запросу Airbus Beluga XL

Энэхүү өвөрмөц загварын онгоцыг Airbus-A330 загвар дээр тулгуурлан бүтээсэн ч хэмжээний хувьд хэд дахин томсгож, Airbus-ын Францын Тулуз дахь үйлдвэр, мөн концерны бусад үйлдвэрүүдэд онгоцны далавч, бусад овор хэмжээ ихтэй сэлбэг хэрэгслүүдийг зөөвөрлөх зориулалтаар бүтээжээ.

Тэгвэл энэ онгоц Германы Гамбург болон Бремен хотууд руу ч мөн байнгын тээврийн нислэг үйлдэж байх юм.

Белуга загварын онгоцны анхны туршилт 2018 оны 7-р сард хийгдсэн ч ийнхүү ачаа тээвэрлэх туршилтын нислэг үйлдсэн нь анх удаагийнх юм байна. Airbus Beluga XL онгоц 4 мянган км-ийн зайд 50 тонн хүртэлх ачаа тээвэрлэх боломжтой гэнэ. 

Airbus Beluga XL загварыг түүнийг эх хувилбар болсон Airbus A300 загвартай харьцуулбал бараг 3 дахин том овор хэмжээтэй, 6 давхар байшинтай өндрөөрөөр тэнцэх юм. Ачаа тээврийн энэ онгоцон дотор A350 онгоцны хоёр далавчийг ачин тээвэрлэх боломжтой гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө