Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэт бариу даашинзнаасаа болж ухаан алджээ

  Б.Оюун 2019-05-22 1366

Жүжигчин Эль Фаннинг Канны кино наадмын үеэр Chopard нэрийн брендээс эрхлэн зохион байгуулсан хүлээн авалтад оролцохдоо хэт бариу даашинз өмссөнөөс арга хэмжээний үеэр ухаан алдан унасан гэнэ.

21 настай залуу жүжигчин Канны нэр хүндтэй кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа юм. Тэрээр “Малефисент” кинонд Аврора бүсгүйн дүрийг бүтээж, үзэгчдийг байлдан дагуулж байжээ.

Эль Фаннинг Chopard-ын хүлээн авалтын үеэр зоогийн ширээний ард сууж байхдаа гэнэт сандлаасаа унасан байна. Түүнд хажуу дэргэд нь сууж байсан хүмүүс тэр дор нь тусламж үзүүлсний дүнд жүжигчин бүсгүй эргээд сэргэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө