Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар орон нутагт аялан тоглоно

  Д.Отгонсүрэн 2019-05-21 1151

2014 онд жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар хамтран “Хөөрхөн” дууг дуулсан нь хит болж тэр цагаас уран бүтээлийн зам нийлсэн гэдэг. Анхны уран бүтээлээрээ олон сонсогчтой болсон тэд хамтран “Хайрын тэнгэр диваажин”  “Би чиний зүрхэнд байна уу”  зэрэг тоглолтоо Улаанбаатар хотын үзэгчдэд 4 удаа тоглоод амжсан. Харин энэ удаад Монгол орноо 2 дахь удаагаа тойрон уран бүтээлээ хүргэх гэнэ. Хошин урлагийн чадварлаг жүжигчин, өнөө цагийн  эгшиглэнт дуучин хоёрын хамтарсан тоглолт үнэхээр үзүүштэй байдаг гэдгийг үзэгчид андахгүй. Инээд хөөр утга уянгыг хослуулсан уран бүтээлчид энэ удаад “Би чиний зүрхэнд байна уу” тоглолтоо төвийн бүсийн 5 аймаг, 4 сумаар толилуулах гэнэ шүү. Орон нутгийн сонсогч фэнүүдийнхээ дунд хэдийнэ хүлээлт үүсгээд амжсан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт 5 дугаар сарын 26-наас эхэлж Дархан, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Хөвсгөл аймгаар тоглох гэнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө