Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иргэд: Автомашингүй өдрийг олон болгоё

  С.Золбоо 2019-05-18 1023

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хэн нэгэн жолоочийн бухимдсан царай, түгжрэл дунд цагаа дэмий өнгөрүүлсэн хүмүүс байгаагүй гэнэ шүү. Учир нь гэр бүлээрээ хотын гудамжаар алхаж, аль эсхүл унадаг дугуй унасан иргэд ямар нэгэн стрессгүй байсан гэдгийг цахим орчинд нийтэлсэн хүмүүс олон харагдана лээ.

Дөнгөж хөлд орж яваа бяцхан үрээ хотын төвийн гудамжаар алхаж явааг харсан залуу хосуудын баяр хөөр болон  тавхан настай охиндоо дугуй унахыг зааж яваа эцэг эхчүүдийг харсан зурагчид хот өдөр болгон  ийм тайван, амгалан байдаг бол тун ч сайхан гэрэл зургууд хальсанд буух нь ээ  хэмээн ам алдсан гэнэ.

Автомашингүй өдрөөр амжиж алхалт хийсэн  иргэд ч сард хоёр удаа машингүй өдөртэй болъё хэмээн  ярьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө