Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Бясаа" үлэг гүрвэлийн цаг үед амьдарч байжээ

  Б.Оюун 2019-05-18 952

Олон улсын эрдэмтэд саяхан нэгэн шуугиан тарьсан нээлт хийжээ.  Тэд бясаа нь үлэг гүрвэлийн цаг үед ч амьдарч байсныг тогтоосон байна . Хэрвээ 66 сая жилийн өмнө дэлхийг сүүлт од мөргөснөөс үлэг гүрвэлүүд устсан гэж үздэг бол энэ үед бясаа амьдарсаар үлдсэн байна. Эрдэмтэд 30 өөр төрлийн бясааны ДНК-г судлаад энэхүү шавьж нь 115 сая жилийн настай болохыг тогтоосон байна.

Image result for 66 млн лет назад астероид уничтожил динозавров. А клопы выжили

Цус сорон амьдрагч шавьжны энэ төрөл нь өөрийн гарал үүслийн анхдагч гэгдэж байсан сарьсан багваахайнаас 50 сая жилийн өмнө амьдарч байсан болохыг ч эрдэмтэд тогтоожээ.

Шеффилдын их сургуулийн амьтан, ургамал судлалын тэнхимийн профессор Майк Сива-Жотигийн ярьснаар эрдэмтэд энэ нээлтийг санаандгүй хийсэн байна. Тэд бясааны үржлийн хурдацийг тогтоох судалгаа хийж байгаад энэ төрлийн шавьж нь ямар ч үед ихээр үрждэг, мөн амьдрах чадвартай байдгийг нь давхар судлан дээрх нээлтийг хийсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө