Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хамгийн ууртай Grumpy Cat муур насан эцэслэжээ

  Б.Оюун 2019-05-18 890

Америкт дэлхийн хамгийн алдартай муур болох Grumpy Cat буюу “ууртай муур” 8 насандаа насан эцэслэсэн байна.

Grumpy Cat 2012 онд интернэтэд тавигдсан түүний зурагны дараа алдартай болжээ. Зурган дээр энэ муур хамгийн аз жаргалгүй, хамгийн ууртай царайтай гэдгээрээ алдаршжээ.Гэхдээ Grumpy Cat энэ дүр төрхөө байгалиас заяагдсан хөгжлийн бэрхшээлээс олж авчээ. Түүний бие нь энгийн муурнаас давжаа, мөн доод эрүү нь урагш түрж хөгжсөн юм. Энэ байдал нь муурыг ууртай харагдуулдаг байна.

Муурын жинхэнэ нэр нь Соус Тардар боловч хүмүүс түүнийг “ууртай муур” гэх болжээ.

Image result for Умерла всемирно известная кошка Грампи Кэт

Ууртай муур Америкийн Аризона мужид Табата Бундесен гэх эмэгтэйн гэрт амьдардаг байжээ. Муурын этгээд гадна төрх түүнийг алдартай болгож, элдэв сурталчилгаанд тоглох болж, Холливудад уригдан очиж байсан юм. Этгээд төрхтэй муурны эзэн Grumpy Cat –ын ачаар 100 сая долларын ашиг орлого олжээ.  Grumpy Cat –ын нэр өөрөө брэнд болж, төрөл бүрийн бараа, зөөлөн тоглоом, бэлэн хувцас зэрэг дээр нь зураг нь тавигдах болжээ. Түүнчлэн Grumpy Cat муур өөрийн Facebook хуудастай, бараг сая гаруй дагагчтай байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө