Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Анжелина Жоли овгоо сольжээ

  Б.Оюун 2019-04-17 3199

Холливудын сайхан бүсгүй Анжелина Жоли нөхөр Брэд Питтээс албан ёсоор салж, тэдний салалт хууль ёсоор баталгаажсаны дараа түүний хуучин нөхрийг санагдуулж болох бүхнээс нэг мөр салахаар шийджээ.

2014 онд Брэд Питтэй гэрлэх үеэрээ Жоли давхар овогтой болж, өөрийн овгоос гадна нөхрийнхөө овгоор давхар дуудуулах болжээ. Тэгвэл 43 настай жүжигчин бүсгүй гэрлэлтээ албан ёсоор салгуулсныхаа дараагаар Жоли-Питт гэх овгоо сольж, өөрийн овгоо үлдээсэн байна.

Жолигийн хувьд энэ нь нэрээ сольж байгаа анхны тохиолдол биш юм. Жүжигчин Жон Войт болон Маршелин Бертран нарын дундаас төрсөн охин нь болох Анжелина анх эцэг эхээс мэндлэхдээ Анжелина Жоли Войт гэх нэртэй байжээ. Гэсэн чсүүлд эцэгтэйгээ харьцаа нь таарамжгүй болсны дараа2002 ондАнжелина шүүхэд хандан эцгийнхээ овог болох Войтоос татгалзаж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө