Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ким Кардашьян 4 дэх хүүхдээ хүлээж байна

  Б.Оюун 2019-04-13 6951

Америкийн реалити шоуны од, дээдсийн хүрээний бүсгүй Ким Кардашьян 4 дэх хүүхдээ хүлээж байгаа гэнэ. Ким болон түүний нөхөр, рэппер Канье Уэст нар өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг, энэ мөрөөдлөө ч биелүүлэхээр зорьж байгаа бололтой.

Ким Кардашьян, Канье Уэст нар дахин эцэг эх болох гэж байгаа мэдээлэл оны дараа гарч байсан ч саяхан энэ мэдээлэл батлагджээ. Ким 4 дэх хүүхдээ хүлээж байгаа талаараа биечлэн ярьж, тэд энэ удаад мөн тээгч эх хөлслөн хүүхдээ төрүүлэх гэж байгаагаа хэлсэн байна.

Саяхан Кардашьяны гэр бүлийн эгч дүүс болох Кортни, Ким, Хлое нар Watch What Happens Live телевизийн шоунд оролцох үеэрээ хөтлөгч Энди Коэны хүүхдийн талаарх асуултад хариулж, мэдээллийг дахин баталжээ. Ким энэ үеэр тэдний 4 дэх хүүхдийн хүйсийг хүртэл тодорхой хэлж, тэдний хүү удахгүй хорвоод мэндэлнэ гэжээ.
Кардашьян, Уэст нар 5 настай Норф, 2 настай Сейнт болон ой гарантай Чикаго гэсэн 3 хүүхэдтэй. Ким Норф болон Сейнт хоёр хүүхдээ өөрөө төрүүлсэн ч Чикаго охиноо эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө тээж төрүүлэлгүй, тээгч эх хөлслөн төрүүлсэн юм. Тэдний 4 дэх хүүхэд мөн л тээгч эхийн тусламжтай хорвоод мэндлэх гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө