Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Эцэг эхчүүдээ хүүхдэдээ амттан авч өгөхдөө орц найрлагийг нь харж байя!

  М.Уянга 2019-02-21 682

Сүүлийн жилүүдэд сахарын хэт их хэрэглээ чихрийн шижин өвчин хүн амын дунд ихсэж байгаагДЭМБ-аас анхааруулж байгаа. Энэ нь бидний идэж ууж байгаа хүнстэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс худалдан авалт хийхдээ гаднах цаас, уут, хайрцаг дээрх орц найрлага, сахарын хэмжээг огт хардаггүй.  Өөрсдөө хяналтгүй хэрэглэхээс гадна хүүхдийнхээ хүссэн амттанг нь авч өгч сахарын хэт их хэрэглээг бий болгодог. 

Насанд хүрсэн хүн хоногт 2000 ккал илчлэг авлаа гэхэд 25 гр, ихдээ 50 гр сахар хэрэглэх нь зохистой гэсэн стандарт байдаг.

Гэвч хоолныхоо хажуугаар чихэрлэг ундаа, цай, кофендоо сахар хийж хэрэглэх, чихэрлэг амттан идэх зэрэг нь сахарын хэт их хэрэглээг үүсгэж таргалалт,  чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдраар өвдөж байна.Хүүхэд ч мөн адил хоол хүнснээс гадна чихэртэй ундаа, зайрмаг, чихэр, шоколад, жигнэмэг гэх мэт зүйлсийг өдөр бүр тодорхой хэмжээгээр хэрэглэж байгаа. Та тэдгээрийн цаасан дээр байгаа сахарын хэмжээг нь нэмээд үзээрэй. Аймшигтай тоо гарах болно. Ингээд хүүхдээ багаас нь сахарын өвчин буюу чихрийн шижинтэй болгох шалтгаан болж байгаа юм. Энэ бол эцэг эхчүүдийн өөрсдийн болон хүүхдийнхээ хоол хүнсэнд хайхрамжгүй ханддагтай шууд холбоотой.

Дэлгүүрийн худалдагчийн ярианаас сонсоход ихэвчлэн хүмүүс хүүхдэдээ чихэрлэг зүйл авч өгөхөөс гадна хариулт мөнгөндөө модтой чихэр, бохь авч өгдөг байна. Харин эсрэгээрээ чихэр авахыг хүссэн хүүхдэдээ эвтэйхэн аргалаад эсвэл эсэргүүцээд өнгөрдөг эцэг эхчүүд цөөхөн харагддаг гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдэдээ огт сахартай хүнс өгдөггүй гэж байгаа. Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ идэх хүнсний орц найрлага, сахарын хэмжээг үргэлж харж, хянаж энэ талын мэдлэгээ дээшлүүлье!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө