Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнгөрсөн намрын чуулганаар УИХ хэлэлцэх асуудлынхаа 20 хувийг л шийдвэрлэжээ

  Б.Уянга 2019-02-21 511

2018 оны 10 сарын 1-нд нээлтээ хийсэн намрын ээлжит чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр байсан ч чуулган хаахад асуудлынхаа ердөө 20 хүрэхгүй хувийг шийдвэрлэсэн. Их хурал дахь олонхийн бүлгийн хагарал чуулганы хуралдааныг багагүй гацааж төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор саатсан. Ингэснээр парламент хийхээр төлөвлөсөн ажлынхаа 50 хувийг ч биелүүлж чадаагүй гэсэн үг юм.  Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад тун богино хугацаа үлдээд байгаа ч шийдэж чадаагүй олон асуудал шил шилээ дагасан олон хууль тогтоомжууд хүлээсээр байна.Тухайлбал Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ, Ерөнхийлөгч, ИТХ-ын сонгуулийн тухай болон, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн батлах шаардлага тулгараад байгаа юм.

Парламент хийж хэрэгжүүлэх үүргээ хангалттай биелүүлж чадаагүй учраас үлдсэн богино хугацаанд орхигдсон асуудлуудаа ярилцах хэрэгтэй болоод байна. Хаврын чуулганы бэлтгэл ажлыг хангах үүднээс УИХ-ын үйл ажиллагаа, дэгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх шаардлагатай ч гэж улс төрчид үзэж байна. Хугацаа богино үлдсэн хэлэлцэх асуудлуудыг илээд өнгөрөх бус чанартай иргэдэд хэрэгтэй хуулиудаа батлахыг ч иргэд шаардсаар байгаа юм.

УИХ-ын ээлжит бус чуулганыг  зарлан хуралдуулахтай холбогдууланМУ-ын ерөнхийлөгч Баттулга УИХ-ын дарга Занданшатарт албан бичиг хүргүүлжээ.  Төрийн эрх барих дээд байгууллага үр дүн муутай ажиллаж иргэд олон нийт албан тушаалтнуудаас хууль тэгш үйлчилэхийг шаардаж байгаа энэ цаг үед 3 сарын 1-ны дотор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналтай байгаагаа УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Их хурал хийж хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй цаг алдаж эрх мэдлийн төлөө тэмцэж биесээ хэмлэсээр ашиггүй үрсэн цаг хугацаагаа одоо нөхөж хаврын чуулганыг хүлээлгүй асуудлаа ярилцаж эхлэх цаг хэдийн болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө