Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Х. Баттулга: Тавантолгойн орд газрыг гадныханд үнэгүй өгөх гэж байсан ажиллагааг Ц.Элбэгдорж зохион байгуулсан

  М.Ариунжаргал 2019-01-16 2098

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Үүний дараа тэрээр Ерөнхийлөгчийн хувьд биш иргэн хүний хувьд хэд хэдэн зүйлийг хэлж өргөдөл гаргая гэсэн юм.  Тэрээр Ард түмний өмчлөлд байдаг Тавантолгойн орд газрыг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр, дахин дахин сунгагдах нөхцөлтэй үнэгүй өгөх гэж оролдсон гэх асуудлыг хэллээ. Энэ асуудлыг 2015 оны 4 дүгээр сард тухайн үеийн засгийн газар гэрээ байгуулах гэж байсныг  УИХ-ын удирдлага, УИХ-ын 40 гишүүн зогсоосон гэсэн юм. Эдийн засгийн асар их боломж, өгөөжтэй ийм компанийг хууль зөрчин ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээ байгуулах үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан гэдгийг хэллээ.

 Мөн тэрээр 178 хуудас бүхий Тавантолгойн ордыг ашиглах гэрээг  2015 оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдаж байсан Тавантолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг прокурорт өглөө. Тэрээр өгөхдөө  60 тэрбумын нэгэн адил албан тушаалын гэмт хэрэг мөн байхад  яагаад одоо болтол шалгадахгүй байгааг тодруулсан юм. Ингээд  хууль зөрчсөн үйлдлүүдийг шалгаж өгөхийг хүссэн өргөдлөө Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулан өгсөн юм

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө