АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд ирсэн хүндтэй зочдоо фастфуд буюу түргэн хоолоор дайлж, “онигоо”-нд оржээ.Төрийн тэргүүн хүн, Төрийн ордондоо зочилсон зочдоо түргэн хоол, бургер, шарсан төмсөөр дайлсан нь түүний хэнэггүй зан уу, эсвэл арвич хямгач зан уу гэж гайхацгааж байна.
Тиймдээ ч Цагаан ордны тэргүүнд шинэ нэр хоч өгч “Дональд-Макдональд” гэж нэрлэжээ.
Дональд Трамп Их сургуулиудын АШТ-нд тэргүүлсэн Америк хөлбөмбөгийн Clemson Tigers багийг Цагаан ордонд хүлээн авахдаа амин дэм, илчлэг ихтэй хоолоор биш харин өндөр нүүрс-устөрөгч агуулсан фастфудээр дайлжээ. Ингэхдээ ерөнхийлөгч өөрөө ийм төрлийн түргэн хоолонд дуртай учраас багийн гишүүдийг фастфудээр дайлахаар шийдсэн гэжээ.