Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КИНОНДОО ТОГЛОЖ ДУУСГАЛГҮЙ “ОДСОН” ОДОД - 2

  Б.Оюун 2018-11-21 660


КИНОНДОО ТОГЛОЖ ДУУСГАЛГҮЙ “ОДСОН” ОДОД - 2

АЛИЯ

 


90-ээд оны үед ихэд нэрд гарч байсан дуучин Алия 2000-аад онд кино урлагт урваж, жүжигчин болжээ. Тэрээр “Ромео үхэх ёстой” кинонд тоглон үзэгчдийг байлдан дагуулж, улмаар “Хараагдсан хатад” киноны гол дүрийг бүтээжээ.
Алия 2001 онд “Матрица” кинонд Зи гэх бүсгүйн дүрийг бүтээхээр уригдаж, киноны хэд хэдэн хэсэгт зурваа авхуулсан ч ээлжит уран бүтээлээ туурвиж амжилгүй оджээ. Тэрээр 2001 оны 8-р сарын 25-нд автомашины ослоор амиа алджээ.

 

КОРИ МОНТЕЙТ


Жүжигчин Кори Монтейт “Хор” киноны Финн Хадсоны дүрээр олонд танигдсан. Тэрээр ийнхүү нэр алдарт хүрснийхээ дараагаар хар тамхинд донтох болж, улмаар тунгаа хэтрүүлснээс болж 2013 оны 7-р сард амиа алдсан байна.
31 настай Кори энэ үеэр “Хор” киноны 5 дахь улирлын киноны зураг авалтад оролцож байсан юм.

 

НАТАЛИ ВУД

 


Америкийн кино жүжигчин Натали Вуд Оросын цагаач гэр бүлээс гаралтай, багаасаа кинонд тоглож эхэлжээ. Тэрээр ердөө 4-хөн настайдаа анхны кинондоо тоглож, Оскарын шагналд 3 удаа нэр дэвшиж байжээ.
1981 онд Натали “Тархины шуурга” нэртэй уран зөгнөлт кинонд тоглож эхэлсэн ч зураг авалтаа дуусгаж чадаагүй байна. Тэрээр зураг авалтынхаа дундуур нөхөр Роберт Вагнертай далбаат завиар зугаалахаар явахдаа осолдон, амиа алджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө