Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ, ДУУЧИН НАКИГИЙН “WONDER”ДУУНЫ ШИНЭ КЛИП ЦАЦАГДЛАА

  М.Уянга 2018-11-20 702

Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч дуучин Нацагаа буюу Накиг андахгүй хүн байхгүй биз ээ. Тэрээр Ариунаа, Сарантуяа, Болд, Ука, Цэлмүүн, Хишигдалай, "Камертон", "Гурван охин" гэх мэт олон алдартай хамтлаг дуучидтай хамтран ажиллаж, хөгжмийн зохиол болон найруулга дээр нь ажиллаж бидний сонсох дуртай олон хит дууг бүтээсэн. Өөрөө ч чамгүй дуучин. Тэгвэл өөрийн бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Мөн энэ сарын 18-нд эхнэртэйгээ тоглосон "Wonder" нэртэй шинэхэн дууныхаа клипийг олны хүртээл болгожээ. Энэхүү дууны үгийг Gabriel бичсэн бол дууны хөгжмийн найруулгыг өөрөө хийж, хөгжмийн продюсерээр нь ажилласан байна.

Харин тус клипийг "Exa Studio”-ийн хамт олон бүтээсэн гэнэ.  "Wonder" клипны онцлог нь хайрын үгтэй аялгуулаг сайхан дуунаас гадна эхнэртэйгээ Азийн орнуудаар аялсан нандин дурсамжаа видеогоор мөнхөлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө