Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨНД БУРХНААС БЭЛЭГ ИЛГЭЭЖЭЭ

  М.Уянга 2018-11-20 8063

Дуучин Т. Дэлгэрмөрөнд бурхнаас бэлэг илгээжээ. Сүсэг бишрэл, шүтлэгтэй дуучин гэгддэг Т.Дэлгэрмөрөн бурхан багшийн гэгээн шавийн урилгаар номын баярт “Тэнгэрийн бүсгүй” дуугаа дуулж яваад нэгэн бүсгүй дээр харц нь зог туссан гэнэ. Үүнээс хойш Ананда хэмээх бүсгүйтэй холбогдож гэр бүл нь эргэн бүрэн бүтэн болж, аз жаргалтай, цэцэг шиг дэлгэрч байгаагаа өөрийн цахим хуудаснаа дэлгэлээ. Өнгөрөгч хагас сайн өдөр дуучин Т. Дэлгэрмөрөн дотны хүмүүс болон урлагийн мэргэжил нэгт найз нөхдүүдтэйгээ төрсөн өдрөө нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Энэ үеэр дуучны шинэхэн найз бүсгүй Анандаа өөрийн гараар бэлтгэсэн 3 метр урт, 500 ширхэг сүши хийж түүнд бэлэг барин ширээг чимж олныг алмайруулсан байна.

Ананда бүсгүй Facebook-ийн Sweet kitchen группд аль хэдийн алдартай болсон нэгэн юм. Учир нь тэрээр хоолыг мэргэжлийн тогоочоос дутахааргүй өнгө үзэмж сайтай, цаг зав гаргаж, сэтгэлээ шингээж хийсэн зургуудаа постлодог нь олон мянган лайк цуглуулж, зарим эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдийн атаархлыг ч төрүүлээд авсан байгаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө