Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХУНТАЙЖ ЧАРЛЬЗ 70 НАС ХҮРЛЭЭ

  Б.Оюун 2018-11-15 535

Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльз энэ сарын 14-нд 70 нас хүрлээ. Их Британийн хатан хаан 2-р Элизабетын том хүү, хунтайж Чарльз Филипп Артур Жорж 1948 оны 11-р сарын 14-нд мэндэлжээ.

Тэрээр гурван настайдаа 2-р Элизабет улсынхаа хаан ширээнд заларсны дараагаар Их Британийн хаан суудлын албан ёсны залгамжлагчаар нэрлэгдсэн байна. Хунтайж Чарльз Кембрижийн их сургуульд дээд боловсрол эзэмшиж, Британийн агаарын цэргийн хүчинд алба хааж, 21 насандаа Уэльсийн хунтайжийн хэргэм зэрэг хүртжээ. Хунтайж Чарльз хүний эрхийн төлөө тэмцэгч, байгаль хамгаалах үйлсийн идэвхтэй гишүүн, мөн буяны болоод хүмүүнлэгийн 400-аад сайн дурын байгууллагыг дэмжин, хамтран ажилладаг байна. Хунтайж Чарльзын 70 насны ойд зориулж Букингемын ордон түүний гэр бүлийнхнийхээ дунд суугаа албан ёсны фото зургийг дэлгэжээ. Хунтайжийн мэндэлсэн өдрийг ойр тойрных нь дунд даруухан тэмдэглэхээр шийджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө