Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙГЭЭС Б. НОМИН-ЭРДЭНЭ ОХИН ЭХ ОРОНДОО ИРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

  Г.Бадамлянхуа 2018-11-14 2690

 Б. Номин-Эрдэнэ охин 5 сартай. Тэрбээр одоо Бүгд найрамдах Энэтхэг улсын Нью дели  хотын “BLK” эмнэлгийн “Хүүхдийн эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Б. Номин- Эрдэнэ эхээс мэндлээд удаа ч үгүй зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай, ховдол хоорондын таславчийн цоорхойтой гэж оношлогджээ.

Энэ өвчнийг монгол улсад эмчлэх боломжгүй тул Энэтхэг улсыг зорьсон байна. Энэтхэгт очтол зүрхний хавсарсан гажгаас гадна уушигны дутуу хөгжилтэй, хоолойны нарийсал буюу мембрантай гэсэн давхар онош гарчээ. Яаралтай хагалгаа хийх шаардлага гарч, охин 9-р сарын 15-нд хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараах хүндрэлүүд гарч, охин бүрэн эдгэрэхгүй Энэтхэг улсад одоог хүртэл эмчлүүлсээр байгаа юм. 35 сая төгрөгтэй Энэтхэг улсыг зорьсон тэдний гэр бүлийнхэнд санхүүгийн бэрхшээл тулгарсаар байгааг ар гэрийнхэн нь учирлалаа. Охин эрчимт эмчилгээний тасагт удаан хугацаагаар хэвтэж байгаа юм. Өдрийн эмчилгээ 1 сая 200 мянган төгрөгөөс эхэлдэг байна.

Охиныг эмчилгээнд явуулахын тулд 2 талын эмээ, өвөө, хамаатан садангууд малчны зээл, тэтгэвэр болон цалингийн зээл авчээ. Аав, ээжийнх нь ажлын хамт олон, найз нөхөд... гээд ойр дотнынхон нь бүгд тусалсан ч өнөөдрийг хүртэл охины эмчилгээний зардлыг бүрэн төлж чадахгүй байгаа юм байна. Иймд Б. Номин-Эрдэнэ охины гэр бүлээс элэгт нэгт монголчууддаа хандаж, тусламж хүсч байна.

 Г. Оюун, Б. Батчулуун нар охиноо аваад, эх орондоо ирэх гэтэл эмчилгээний төлбөрт баригдчихаад байгаа гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл Бүгд найрамдах Энэтхэг улсын “BLK” эмнэлгийн Хүүхдийн эрүүл мэндийн төвд өнөөдрийн байдлаар л гэхэд 120-иод сая төгрөгийн өртэй. Өдөр ирэх бүр төлбөр нэмэгдэнэ. Иймд элэгт нэгт монгол түмэн 5 сартай Б. Номин-Эрдэнэ охинд амьдрал бэлэглэж, аав, ээжийнхээ хамт Эх нутагтаа ирэх боломж олгохыг Номин-эрдэнийн гэр бүлээс хүсч байна. Номин –Эрдэнэ нэг ахтай, айлын 2 дахь хүүхэд юм. Дүүгээ эрүүл саруул болоод ирэхийг бэлэглээж ах Б. Ганцог нь дүүгээ өдөр бүр даллаж суудаг байна.

 

ХАНДИВЫН ДАНС: 5920135130, Б. БАТЧУЛУУН, ХААН БАНК  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө