Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“КАВКАЗАД БОЛСОН ЯВДАЛ” КИНОНЫ НИНА МОНГОЛД ИРЛЭЭ

  М.Даваадулам 2018-11-10 2112

ЗСБНХУ-ын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Наталья Варлей. Энэ эмэгтэй Оросын төдийгүй манай үзэгчдийн хайр хүндэтгэл хүлээсэн жүжигчин. “Кавказад болсон явдал” киногоор нь Монголчууд андахгүй. Тэрээр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд болж буй Оросын кино өдрүүдэд оролцохоор манай улсад ирээд байна. Түүнтэй  уулзаж, ярилцан, хамт зургаа авахуулах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа сурагтай.

1967 онд нээлтээ хийсэн “Кавказад болсон явдал” кино манай улсад гарснаас хойш, жүжигчин бүсгүйн тухай сонин сэтгүүлийн нийтлэл, хайчилбар цуглуулсан гэх хүмүүс ч түүнтэй уулзаж харагдлаа. Зарим нь Монгол улсын хилийн дэргэдэх хотоос нийслэл Улаанбаатарыг зорьж, хайрлан хүндэлж явдаг жүжигчинтэйгээ уулзаж, өөрийн цуглуулгадаа гарын үсгийг нь нэмэхийг хүссэн юм.

Наталья Варлей тайз дэлгэцийн жүжигчнээс гадна циркчин, яруу найрагч, дууны үг зохиогч, дуучин. Тэрээр яруу найргийн дөрвөн түүвэр гаргасан. Номынхоо дээжээс Монголын шүтэн бишрэгчиддээ ерөөлийн үг, гарын үсгийн хамтаар дурсгалаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө