Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХУНТАЙЖ ЧАРЛЬЗ 4 ДЭХ АЧАА ХҮЛЭЭЖ БАЙНА

  Б.Оюун 2018-11-10 726

Их Британийн үе залгамжилсан хунтайж Чарльзын бага хүү, ханхүү Харри түүний эхнэр Меган Маркл нар бүл нэмэх гэж байгаа тухайгаа өнгөрсөн сарын 15-нд анх олон нийтэд мэдээлсэн. Тэдний анхны хүүхэд нь ирэх 5-р сард мэндлэх юм.
Тэгвэл Харри болон Меган нарын дундаас төрөх хүүхэд хунтайж Чарльзын хувьд түүний 4 дэх ач нь болох юм.


Хунтайж Чарльзын том хүү, ханхүү Уильям болон түүний эхнэр Кембрижийн ахайтан Кейт нар 3 хүүхэдтэй. Тэд 5 настай ханхүү Жорж, 3 настай гүнж Шарлотт болон ой хагастай Луи нараа өсгөн хүмүүжүүлж байгаа. Тэгвэл ханхүү Харри болон Сассексийн ахайтан Меган нар 2019 оны хавар анх удаа эцэг эх болж, тэдний дундаас төрөх хүүхэд нь хунтайж Чарльзын 4 дэх ач нь болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө