Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МӨРӨӨДӨЛ ЗОРИЛГЫНХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БУЙ С.ГАНТОГООГЫН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЭХ КИНО БҮТЖЭЭ

  М.Уянга 2018-11-09 624

Монгол төдийгүй Солонгосын үзэгчдийн хэдийнээ танил болсон С.Гантогоог харь улсад ажиллах үедээ урлагийн салбарт хөл тависныг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл жирийн нэг залуу хэрхэн уран бүтээлч болж, амьдрал замналаа өөрчилж байгаа тухай Шар автобус кинонд өгүүлэх гэнэ. Үйлдвэрийн ажилчнаас урлагийн байгууллагад орж байгаа агшин, мөрөөдөл зорилгынхоо төлөө тэмцэж байгаа С.Гантогоог дүрсэлжээ.  Солонгос найруулагч Чо Су Хыгийн найруулсан Шар автобус киноны зураг авалтыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн гэнэ.  Монгол Солонгос дамнан зураг авалтын баг ажиллаж Гантогоогийн төрсөн нутаг Хөвсгөл аймагт ч зарим зургаа авчээ.   Киноны дууг Гантогоо өөрөө зохиож Монгол, Солонгос хоёр хэл дээр дуулсан гэнэ. Орчин цагийн залуусын зөв үлгэр жишээ болж яваа түүний тухай кино Сөүл хотын Синема кинотеатрт нээлтээ хийжээ.

Image result for Шар автобус ГАНТОГОО

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө