Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНЖЕЛИНА ЖОЛИ, БРЭД ПИТТ НАРЫН 17 НАСТАЙ ХҮҮ ӨМНӨД СОЛОНГОСТ СУРНА

  Б.Оюун 2018-11-07 913

Холливудын хамгийн сайхан хос гэгдэж байсан Анжелина Жоли, Брэд Питт нарын хүү, 17 настай Мэддокс Өмнөд Солонгост хэсэг зуур шилжин амьдрахаар болжээ. Тэрээр Сөүлийн нэгэн их сургуульд суралцахаар болж, ээжийнхээ хамтаар Өмнөд Солонгосыг зорьсон байна.

43 настай Жоли НҮБ-ын сайн дурын ажилтны хувиар дэлхийн олон улс оронд очиж ажилладаг. Тэрээр саяхан Өмнөд Солонгосыг өөрийн том хүүгийн хамтаар зорьжээ. Энэ үеэр 17 настай Мэддокс Сөүлийн нэгэн их сургуулийн сургалтын хөтөлбөртэй танилцаж, улмаар Өмнөд Солонгост очиж суралцахаар шийдсэн байна. Мэддок олон жил солонгос хэл сурч, энэ орны соёл, хэл, зан заншлыг судалж байгаа юм. Жоли, Питт нарын хамгийн том өргөмөл хүү нь болох Мэддокс Камбожид төрж өссөн юм. Түүнийг 2002 онд Холливудын оддын гэр бүл үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө