Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

WSJ: ХЯТАД УЛС АНУ-ТАЙ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭЭС ТАТГАЛЗАВ

  М.Даваадулам 2018-09-22 1611

Америк, Хятадын худалдааны дайн хурцдаж байна. Бээжин Вашингтоны худалдааны асуудлаар хэлэлцээр хийх саналыг хүлээн авахаас татгалзлаа. БНХАУ-ын Төрийн төв зөвлөлийн дэд Сайд Лю Хэ ирэх долоо хоногт Вашингтонд айлчилж, хоёр улсын худалдааны асуудлаар зөвлөгөөн, хэлэлцээр хийнэ гэсэн мэдээлэл цацагдаад байсан. Мөн Америкийн тал ч хэлэлцээрийн бэлтгэлд шилжсэн гэж мэдээлж байна. Тэгвэл Вашингтон ирэх долоо хоногоос Хятадаас импортолж байгаа 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 10% татвар оногдуулах шийдвэр гаргаснаар, Бээжин хэлэлцээрээс татгалзлаа.

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ даваа гарагт Хятадын тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд оногдуулах импортын татварыг нэмэгдүүлж байгаагаа зарласан. Энэ шийдвэр ирэх даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ. Хятадаас импортолж байгаа 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 10% татвар оногдуулна. Харин Америкийн үзэж байгаагаар шударга бус худалдааны бодлогоосоо Бээжин татгалзахгүй бол, ирэх оноос энэ татварыг 25% болгон нэмэгдүүлнэ гэдгийг Цагаан ордны тэргүүн Доналд Трамп онцолсон юм. Мөн Бээжин хариу арга хэмжээ авбал, дахин 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд оногдуулах татвараа нэмнэ гэдгийг ч тэмдэглэсэн.

БНХАУ мягмар гарагт мөн Америкийн 5,200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд оногдуулах татвараа нэмэхээ мэдэгдсэн. Татвар нэмэх шийдвэр Вашингтоны шийдвэртэй адил 24-ний өдрөөс хэрэгжинэ. Бээжин мөн шударга бус худалдааны бодлогын талаар Вашингтоны эсрэг гомдол Дэлхийн худалдааны байгууллагад гаргаад байгаа юм.

Image result for What does Chinese people think of US-China trade war

Бээжин Вашингтонд адил хариу барихаас аргагүй байдалд хүрсэнд харамсаж байгааг Хятадын Худалдааны яамнаас тэмдэглэсэн юм. Мөн Америкийн зүгээс заналхийлж, шантаажилж байгаа явдал нь ямар нэгэн ашиггүй гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдлээ.

Энэ оны 5-р сард хоёр улс худалдаа, эдийн засгийн салбарын маргаанаа энхийн замаар шийдвэрлэхээр хоёр талт хэлэлцээр хийж, харилцан тохиролцоонд хүрсэн. Гэвч Вашингтон 7-р сарын 6-ны өдөр Хятадын 50 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд оногдуулах татвараа 25% болгон нэмсэн. 34 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмсэн шийдвэр тэр даруй хэрэгжиж эхэлсэн. Харин 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх шийдвэр 8-р сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн. Хятадын эрх баригчид ч толин тусгал мэт адил хариу арга хэмжээ авсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө