Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАНХҮҮ ХАРРИ-ИЙН ХАДАМ ЭЭЖ НЬ ИРЖЭЭ

  Б.Оюун 2018-09-21 2295

Их Британийн ханхүү Харригийн хадам ээж нь Лондонд иржээ. Хатагтай Дория Рэгл охиныхоо гаргасан шинэ номын нээлтэд оролцохоор Англид ирсэн байна. 37 настай, Сассексийн ахайтан Меган Маркл “Together: Our Community Cookbook” нэртэй хоолны ном гаргаж, нээлтээ Лондоны Hubb Community Kitchen хийсэн байна. Английн мусульманы соёлын төвийн дэргэдэх Hubb Community Kitchen нийгэмлэгт ханхүү Харригийн эхнэр 2018 оны 1-р сараас нэгдэж, үйл ажиллагаанд нь байнга оролцсоор иржээ.

Меган Марклын гаргасан номын нээлтэд оролцохоор ирсэн Дория Рэглыг түүний хүргэн, Их Британийн ханхүү Харри биечлэн угтан авч, хадам ээждээ үйлчлэн ихэд завгүй байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө