Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЖЕЙМС БОНДЫН 25 ДАХЬ ЦУВРАЛЫГ КЭРИ ФУКУНАГА НАЙРУУЛНА

  Б.Оюун 2018-09-21 396

Алдарт мөрдөгч Жеймс Бонд буюу “агент 007”-ийн тухай цуврал киноны ээлжит ангийг бүтээх найруулагч тодорхой болжээ. Америкийн кино найруулагч, продюсер Кэри Фукунага Бондын тухай 25 дахь цуврал кино бүтээхээр болжээ.

“Агент-007”-ийн тухай ээлжит киноны зураг авалт 2019 оны 3-р сарын 4-нд Pinewood Studios кино студид эхлэх гэнэ.

“Бонд 25” кинонд Майкл Уилсон, Барбара Брокколи, мөн “агент-007”-ийн дүрд Английн жүжигчин Дэниель Крэйг тоглох нь мөн тодорхой болжээ. Мөрдөгч Жеймс Бондын тухай цуврал киноны шинэ ангийн нээлт 2020 оны 2-р сарын 14-нд болох гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө