Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ЭНЭ САРЫН 22-НД БОЛНО

  М.Ариунжаргал 2018-09-19 2235

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” сарын 22-нд буюу Бямба гарагт болно.

  Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ жишгийн хүрээнд засаг даргын захирамжаар нэг өдрийг авто машингүй өнгөрөөж эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарах зорилгоор манай улс найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Автомашингүй өдрийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд бага тойруу, энхтайвны өргөн чөлөө, баруун 4 замын уулзвараас зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн сөүлийн гудамж, анкарагийн гудамж гэх мэт 9 гудамжийн хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орох юм байна.

Автомашингүй өдрийн хүрээнд нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм байна. Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн урлаг соёлын арга хэмжээ эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө