Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Э. ЭНХРИЙМАА ДЭЛХИЙН МИССИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛНӨ

  Г.Бадамлянхуа 2018-09-17 1168

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн ирэх 11-р сард болно. Энэ удаад манай урд хөршийн Саняа хотод болох юм. Монгол бүсгүйчүүдийн хувьд жилээс жилд байраа ахиулсаар байна. Хамгийн топ амжилт нь мисс Батцэцэг 11-р байрт шалгарсан юм. Тэгвэл энэ жилийн дэлхийн миссийн титмийн төлөөр өрсөлдөөнд эх орноо төлөөлөн оролцох бүсгүй тодроод байна.

Орхон аймагт төрж өссөн Э.Энхриймаа бүсгүй шалгарч, дэлхийн миссийн тайзнаа алхах эрхээ гардан авлаа.

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss world” тэмцээнд манай улс жил ирэх бүр амжилттай оролцсоор байгаа юм. Дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцдог энэ тэмцээнд энэ удаад Монгол улсыг төлөөлж Эрдэнэбаатарын Энхриймаа оролцохоор болжээ. Энхриймаа 20 настай, Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн. Санхүү эдийн засгийн их сургуулд нягтлан бодогч мэргэжлээр суралцаж байгаа төгсөн курсын оюутан юм. Англи, Орос хэлтэй байна.

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн 1951 оноос эхлэн зохион байгуулагджээ. Манай улс Дэлхийн миссийн тэмцээнд 2006 оноос эхлэн гоо бүсгүйчүүдээ энэ тэмцээнд оролцуулж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд монгол улсаа төлөөлж оролцсон миссүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь 2016 оны оролцогч А. Баярцэцэг шилдэг 11-т шалгарсан бол 2017 оны оролцогч Ц. Энхжин шилдэг 15-д шалгарсан юм.

Дэлхий ертөнцийн гоо сайхны олимп гэгддэг “Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт арван хоёрдугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө