Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятадын ӨМӨЗО-ны загвар зохион бүтээгчдийн шилдэг 100 загварыг танилцуулсан шоу боллоо

  М.Ариунжаргал 2018-09-07 685

Хятадын өвөр монголын өөртөө завах орон  болон сычуань мужууд нь зан заншил түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай байна. Эдгээр бүс нутгууд нь аялал жуулчлалын гол бүсүүд болдогоос гадна ӨМӨЗО нь монгол үндэсний уламжлалт соёлыг өвлөн уламжилж ирсэн гэдгээрээ онцлогтой гэнэ.

Нийслэл Улаанбаатар хотод зохиогдож байгаа Хятад орныг танин мэдэх, Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Монгол хувцасны загварын шоуг зохион байгуулсан юм.  

Монгол үндэстний хувцасны онцлогийг шингээн урласан шилдэг 100 загварыг манай улсын болоод өвөр монголын өөртөө засах орны загвар өмсөгчид өмсөн тайзнаа амьлуулсан юм. Монгол үндэстний хувцас гоёлыг орчин үеийн хэв загвар шингээн урласан ч үндэстний элемент хэв шинжийг огт эвдэлгүйгээр уламжлалт болон орчин үеийг хослуулж чадсанаараа онцлог байлаа. Уг арга хэмжээг хоёр орны найрамдалт харилцаа хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ төрлийн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга хэлсэн юм.

ӨМӨЗО- ны загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны шилдэг 100 загварыг олон нийтэд танилцуулсаны дараа өвөр монголын амтат хоолны баяр болсон юм. ӨМӨЗО ны иргэд гол зоогондоо хонь үхрийн махыг түлхүү хэрэглэдэг байна. Хятад орныг танин мэдэх үндсэн зорилго бүхий өвөр монголын аялал жуулчлалын өдрийн хүрээнд  олон үндэстэн ястны онцлогийг шингээсэн 30 гаруй төрлийн хоолыг бэлтгэсэн байсан юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө