Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Г.Ганбаяр Унгарын “Пушкаш академиа” багийн мэргэжлийн хөлбөмбөгчин боллоо

  Б.Уянга 2018-09-06 931

Монголын хөлбөмбөгийн түүхийн нэгэн шинэ хуудсыг нээгдэж, Г.Ганбаяр Унгарын “Пушкаш академиа” багийн мэргэжлийн хөлбөмбөгчин боллоо. Г.Ганбаяр алдарт Пушкашийн академид хоёр жил суралцсаны эцэст клубтэйгээ гэрээ байгуулсан мэдээ Монголын хөлбөмбөгийн бахархал байхаас яахав. Монгол хүн анх удаа хөгшин Европын хөлбөмбөгийн багтай мэргэжлийн гэрээ байгуулсан анхны тохиолдол шүү дээ. Монголын хөлбөмбөгийн холбоо болон Унгар улсын Ерөнхий сайд, “Пушкаш” академийн үүсгэн байгуулагч Орбан Викторын бүх талын дэмжлэгээр түүхэнд тэмдэглэгдэх энэ үйл явдал биеллээ олж байна. Анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Орбан Виктор нарын уулзалтын үеэр яригдаж, өнгөрсөн жил Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр улам лавширсан энэ хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгосон. Монголын хөлбөмбөгийн холбоо, түүний ерөнхийлөгч А.Ганбаатарт талархал илэрхийлэхээс аргагүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө