Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ШАР: “HERBALIFE”-ИЙН ХИЙГҮЙ УДИРДАГЧИЙН ЭЛИТ НАМТАР

  TV5 News 2018-08-25 5868

    Дэлхийд танигдсан олон улсын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Herbalife компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, бизнес хөгжлийн захирлаар Ганболдын Дэнзэн хэмээх ганц бие, энэхүү дэгжин залуу ажилладаг. Энэ цагт ховордсон хийгүй, алдаагүй, жинхэнэ хотын соёлтой эрчүүдийн төлөөлөл гэдэг шүү. Эр хүмүүст тэр бүр эмх цэгцтэй, ганган, нямбай гэдэг үг хамааралгүй юм шиг хаягддаг ч угсаа гарвал сайтай түүнд бол яг таг зохихоор.

Өвөө нь уран зохиолын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, зохиолч, түүхч Ш.Нацагдорж. “Мандхай цэцэн хатан”, “Болор толь” гээд түүний түүхэн романуудыг уншиж өсөөгүй хүн ч тун ховор. Ш.Нацагдорж гуайг тайж угсаатай, тэрийгээ феодалын хүүхэд гэж хэлэгдэхээс болгоомжлон, нуудаг байсан ч гэдэг. Дэнзэнгийн аав Японд Элчин сайдаар сууж байсан, манай урдаа барьдаг дипломатчдын нэг.

 

Анх л 1972 онд Япон дахь Монголын Элчин сайдын яаманд еренхий зөвлөх, орлох Элчин сайд, 1-р нарийн бичгийн даргын алба хашиж байсан гэнэлээ. Шим тэжээл, эрүүл хооллолтын талаар Дэнзэнтэй цэц булаалдах хүн тун ховор гэдэг шүү. Өдөр бүр өөртөө зориулдаг нарийн цагийн хуваарь, хоол хүнс, витамин, тэжээлийн хэрэглээг нь сонсвол хүүхнүүд ч өөрөөсөө ичдэг гэнэ лээ. 

ЭХ  СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө