Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АЙ САЙХАН БУРМАА, АВАРГЫН ФИТ ОХИН

  TV5 News 2018-08-24 6475

  Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийнх дэрсхэн гурван охинтой.  Аварга алсыг харж, охидуудаа Германд боловсрол эзэмшүүлэхдээ томыгоо архитектур дизайны чиглэлээр, дунд охиноо био анагаах, бага охиноо маркетингийн мэргэжил сонгуулсан юм билээ.

   Бөхийн ёс жудагт гэр бүлд өссөн охидуудаас олон нийтэд хамгийн нээлттэй нь дунд охин Б.Бурмаа нь. Аавынхаа байгуулсан “Аварга” дээд сургуулийг ээжийнхээ хамт удирддаг тэр нэг хэсэг Спортын анагаах ухааны төвд ажиллаж байгаад сүүлд “Аварга” дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Олон нийт аваргын охидыг бүрэг, даруу, төлөв гэж ярьцгаадаг. Магадгүй нийтэд тогтсон хэвшмэл ойлголт нь “хэвлийгээрээ инээмсэглэгч”, булчинлаг бие хаагаа гайхуулагч Б.Бурмааг танилгүй өнгөрөхөд хүргэдэг байх. Тийм ээ, та андуураагүй. Бодибилдинг, фитнесийн амтанд нэгэнтээ татагдсан энэ боди бүсгүй бол аваргын дунд охин Бурмаа мөн. WBPF-ийн дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт шавь орсон түүний нэг жилийн үр дүн ийм бие хааг эзэндээ өгчээ. 

ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө