Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.БОЛДЫН “VOICE” ЛҮҮКҮҮД

  TV5 News 2018-08-24 849

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн номер нэг од шиг од гэвэл дуучин Д.Болдыг олонхи яриангүй нэрлэнэ дээ. Уран бүтээлүүдээ ч яв цав чанартай хийдэг дуучин залуу өөрийн гадаад төрхөө ч мөн жинхэнэ од хүний зангарагтай тодорхойлдог цөөхөн монгол оддын нэг. Үргэлж хамгийн моодны high end дизайнеруудын хувцсаар хувцасладаг урлагийн од Монголд Д.Болдоос өөр бараг байдаг юм уу. Voice шоун дээр ч хамгийн номер нэг загварлаг шүүгч тэр байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Сонирхуулахад, тэрбээр наймдугаар сарын 31-нд "Ертөнц" нэртэй шинэ тоглолтоо толилуулах гэж байгаа. 

Ингээд дуучин Д.Болдын Voice-ийн лүүкүүдээс эргэн сонирхоё.

Balmain хоёр эгнээ товчтой camouflage буюу десант хээтэй пиджак. 2400 долларын үнэтэй. Мөн Balmain-ны хоёр эгнээ товчтой preppy стилийн (logo badge) пиджак. Дуучин Болдын дуртай брэндийн нэг яах аргагүй Balmain юм билээ.

Зөгийний лавыг санагдуулсан хээтэй металлик зангиа нь олны нүдийг татсан. Энэ нь одоо хамгийн загварлаг залуучуудын ид дурлаад байгаа Hextie брэндийн caviar gold загварын зангиа. 250 орчим долларын үнэтэй.

Шоуны турш тэр бас Gucci-гийн шинэ коллекцуудаас нэлээд загварыг өмссөн. Gucci-ийн алтлаг өнгийн шавьж, од хоёр хослосон хатгамалтай гутал нь Versace-ын силкэн барокко цамцтай нь дэгжин хослол болсон.

Gucci-гийн хөх өнгийн тансар хилэн олон patch-тай хүрэм нь түүнд янзын зохисон байгаа биз. Үнэ нь 3000 доллар.

Balenciaga-гийн энэ улирлын халуухан трэнд аавын пүүз загварыг ч бас Болд өмссөн байна. 1000 доллар үнэтэй.

ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө