Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Загвар өмсөгч Д.Баяртогтох "таксичин" болжээ

  TV5 News 2018-08-03 6768

Эрэгтэй моделиуд дундаа тун ч европжуу төрхтэй гэгддэг загвар өмсөгч Д.Баяртогтох эх орноосоо яваад хэсэг хугацаа өнгөрсөн.  Дотоодын болон гадны олон тэмцээнд ч амжилттай оролцсон тэрээр өдгөө Австрали улсад гэр бүлийн хамтаар амьдарч байгаа. Саяхан олон улсын Subway брэнд түргэн хоолны газрын рекламанд тоглосон тэрээр гэрээгээр Camry маркийн машинаар таксинд явах болжээ. Тэрээр энэ тухайгаа олон нийтэд хуваалцаж үйлчлүүлэгчдийнхээ тухтай байдлыг хангахын тулд ихэд хичээж байгаа тухайгаа бичжээ.   Өнөөдрөөс эхлэн шинэ машинаараа үйлчилж, өөрөө байнга сайхан хувцаслаж илүү дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлнэ гэжээ. Зорчигчддоо зориулан цэвэр ус, гаа болон утасны цэнэглэгчүүдийг хүртэл бэлдснээ харуулсан.  Алкохологийн хэрэглээнээс татгалзаж залуусыг ч зөв үлгэр дууриалалтай амьдрахыг сануулж байгаа түүнийг олон нийт хамгийн сайн үлгэр жишээ гэж ихэд сайшааж байгаа гэсэн шүү.  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө