БЭЛТГЭСЭН: С.ЗОЛБОО
“Хөвсгөлийн Авъяаслаг Хүүхдүүд” урлагийн тоглолтоос үзэгчдээс хамгийн их өндөр үнэлгээ авсан олон үзүүлбэрүүдийн нэг бол “Алтунгоо” хэмээх бүжиг байжээ. Энэхүү бүжиг нь Алунгоо эхийн сургааль буюу эвтэй байхдаа хүчтэй, эв эеийг хэрхэн эрхэмлэх тухай санааг бүжгийн урлагаар дамжуулан олны хүртээл болгосон нь танхимд дүүрэн үзэгчдийг суудлаас нь өндөлжүүлсэн гэнэ.
Бүжгийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын урлагийн төрөлжсөн сургалттай “Авъяас” ерөнхий боловсролын сургуулийн бүжгийн багш П.Сүглэгмаа дэглэжээ. Түүний хувьд энэхүү бүжгийг дэглэх санаагаа дөрвөн жилийн өмнө олсон гэж ярьж байна.