Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тогооч ZZ уран бүтээлдээ оржээ

  TV5 News 2018-07-27 973

Бэлтгэсэн: М.Уянга 

Олон жилийн өмнө охидын зүрх сэтгэлийг уярааж явсан ZZ буюу Золзаяа эргэн иржээ. Хамтрагч болох дуучин Мартатайгаа хайр сэтгэлийн романс үүсгэж явсан тэрээр одоо бол хоёр хүүхдийн аав, халамжит хань. Дуулахын сацуу үг зохиож хамтлаг дуучдыг хит дуугаар хэсэг бөмбөгдсөн тэрээр энэ удаад урлаг уран сайхнаар бус амтат хоол хийдгээрээ өөрийгөө таниулж явна. Тэрээр эхнэрийн хамтаар "Teddy”s kitchen" нэртэй хоолны фэйсбүүк пэйж хөтөлдөг гэнэ. Амттай хоолнуудаар гэр бүл болон найзуудаа дайлах тун ч дуртай гэдгээ  үе үе хийдэг лайваараа хуучилна лээ. Өөрийн зохиосон жороор шинэ хоол туршин бусадтай хуваалцах дуртай тэрээр саяхан уран бүтээлдээ эргэн орж дуучин Халиун болон Hummer нартай хамтран "GOLDEN GOAL" нэртэй дуугаа гаргаснаа ч дуулгасан шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө