Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Хурд” хамтлаг "Цэргийн бодол" дуугаа дүрсжүүлнэ

  TV5 News 2018-07-23 1176

Бүх цаг үеийн хит гэж нэрлэгддэг Цэргийн бодол дууг “Хурд” хамтлагийнхан өнөө жил клипжүүлэхээр болсон гэнэ.  Уг дууг  Хурдын хамгийн том ах Д.Ганболд 1978 онд Хужирбуланд цэргийн алба хааж байх үедээ зохиосон түүхтэй. Ингэхдээ үг, ая хоёуланг нь өөрөө зохиосон гэдэг.  Цэргийн хуарангаас төрсөн энэхүү бүтээлийг “дүү нар” нь 1990-ээд оны эхэн үед дуулснаар олон нийтэд хүрч тэр цагаас хойш тасралтгүй хит парадуудыг тэргүүлсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд Хурдынхан олон уран бүтээлээ дүрсжүүлсэн ч Цэргийн бодлоо үлдээсэн байдаг нь учиртай гэнэ.  Хамгаас хайртай дуундаа хамгийн сайныг хийх ёстой гэж үзсэнээс тэр гэсэн. Харин энэ жил хамтлагийн 25 жилийн ойгоо тохиолдуулан Цэргийн бодлоо клипжүүлж, шинэ найруулгатайгаар сонордуулахаар болсноо дуулгана лээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө