Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Олон улсын жишигт нийцсэн 50 автобусны буудлыг энэ онд тохижуулна

  TV5 News 2018-07-20 863

УБ хотын захирагчийн ажлын албанаас Жэй Си Дэко Монголиа компанитай байгуулсан гэрээ ёсоор энэ онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон.  Энэ нь Сүхбаатар дүүргийн Долоон буудал, 17 сургуулийн замын зүүн, 32-ын тойргийн зүүн, Ногоон нуурын буудал, Их тойруу Ардын эрх , 100 айл зэрэг газрууд байх гэнэ.   Шинэ автобусны буудлын хувьд саравчтай, мэдээллийн самбар бүхий, зориулалтын хогийн сав, чиглэлийг харуулсан маршрут бүхий байхаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл олон улсын жишигт нийцсэн байхыг бодолцсон байна.     Өвлийн хүйтэн, зуны халуунд автобус харуулдан зогсдог иргэдийг ая тухтай орчинд байлгах нөхцлийг эхнээсээ хийх гэж байгаа нь энэ гэнэ .   Дэлгэц хараад минут секундээ тооцолчих учраас их хотын түгжээнд хамгийн их хэрэгцээтэй зүйл байх нь хэмээн олон нийт ч таашаан хүлээж байгаа гэсэн шүү.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө