Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Асашёорюү Япончуудад туслах аян эхлүүллээ

  TV5 News 2018-07-18 2444

Япон улсад болсон байгалийн гамшгийг даван туулах их үйлсэд Асашёорюү Д.Дагвадорж хандив өргөж байгаагаа нүүр номоороо зарлажээ.  Тэрээр миний бие 10 мянган доллар хандивлаж байна. Тодорхой хугацаанд гурван банкны дансаар халуун сэтгэлийн аян эхлүүлж байна. Цугларсан хандивыг миний бие шууд Япон улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такаокад гардуулан өгөх болно хэмээжээ.    Түүний уриалгыг олон нийт ч ихэд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Арлын улсаас ажил амьдарлын гараагаа эхэлсэн учраас тусламжийн гараа сунгах нь зүйн хэрэг гэж тэрээр үзсэн бололтой.    Олон мянган хүн орон гэргүй болж гамшгийн дараах сэргээн босголт үргэлжилж байгаа энэ цаг үед түүний сайхан сэтгэлийн тус нүдээ оллоо гэж олон хүн хэлнэ лээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө