Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ-2018" НААДМЫН ТЭРГҮҮН МИСС ШАГНАЛАА САЙН ҮЙЛСЭД ЗОРИУЛЛАА

  TV5 News 2018-07-09 1219

ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ

"Монголын сайхан бүсгүй 2018" гоо сайхны наадмын алтан эрдэнийн өргөмжлөлт, тэргүүн гоо бүсгүй Б.Энхриймаа Монголын эмэгтэйчүүдийн "Хатан-Эрдэнэ" холбооны эмэгтэйчүүдтэйгээ хамтран шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулсан сайхан мэдээг дуулгаж байна.  "Эмэгтэйчүүд гар гараасаа" уриан дор нэгдсэн бүсгүйчүүд бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхдэд тэргүүн байрын шагналын мөнгөө бүрэн хандивлаж, эгч дүүсийг байр, хашаатай болгожээ. Гоо сайхнаас гадна боловсрол, хүмүүнлэг байдлыг уралдааныхаа гол шалгуур болгосон уралдааны ялагчид ийн сайн үйлсэд санаа нэгдэн оролцож байгаа нь талархууштай юм. Сонирхолтой нь, Б.Энхриймаа болон “Хатан Эрдэнэ” холбооныхны хамтран тусалсан гэр бүл Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаантай холбоотой юм. Шилдэг 18 оролцогчийн нэг Б.Азбилэгийн төрсөн эгч зуурдаар таалал төгсч, уралдаан болох үед түүний гэр бүлд хүнд гарз тохион, дөрвөн хүүхэд нь бүтэн өнчирч үлдсэн байжээ. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаанд бэлтгэх явцдаа ижилсэж дассан нэгэн найзынхаа гэр бүлд тохиолдсон уй гашууг хуваалцаж, эгчийнх нь хүүхдүүдийг орон байртай болгох шийдвэрийг Б.Энхриймаа өөрийн гэр бүл болон “Хатан Эрдэнэ” холбоотой зөвшилцсөнөөр гаргасан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө