Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТӨРИЙН СОЁРХОЛТ, ДУУЧИН Д.БОЛДЫН 12 ДАХЬ ЦОМОГ ХУДАЛДААНД ГАРЛАА

  TV5 News 2018-07-09 405

БЭЛТГЭСЭН: Б.УЯНГА

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд 12 дахь бие даасан цомгоо худалдаанд гаргаад байгаа.  Тэрээр 12 дахь цомгоо “Болд” хэмээн нэрийдэж “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуугаа багтаажээ. Цомгийн хөгжмийн найруулгыг “Ocean Grey”, Л.Сибастиан, Н.Баярхүү, С.Гантөр хийн дууны үгийг  DNK, Ria, ZZ, реппер Цэцэ, Х.Соёмбо, Д.Ган-Очир нар бичин гитарчин Атка, Д.Өлзий-Орших нар хамтран ажиллажээ. Түүний шинэхэн цомгийн дуунууд хэдийнээ олны хүртээл болоод эхэлсэн. Тэрээр шинэ цомогтоо багтсан “Торгон мэдрэмж” дуугаа энэ удаад дүрсжүүлжээ. Мөн дуучин Ц.Хулантай хамтран дуулсан “Хүрч болохоор” дуугаа клипжүүлэхээр ажиллаж байгаа сурагтай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан