Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

С.Саранцацралт: Би бүтээгч, хайрлагч, бясалгагч байх дуртай

  Гранд сэтгүүл 2018-06-25 2003

    Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт “Би бүтээгч, хайрлагч, ухаарагч, ухамсарлагч, бясалгагч байх дуртай. Миний дотор оршихуйн утга уянга багтан ядан хөглөгдөхөд өвсөнд, шувуудад, нохойд бас хүмүүст зориулж зурдаг” хэмээн өөрийн сүүлийн үед бүтээсэн зургуудаа цөөн үгсээр тодорхойлсон юм. Энэ үгний мөн чанарыг илэрхийлсэн уран зургийн үзэсгэлэнгээ тэрбээр “ӨВС” нэртэйгээр зургадугаар сарын 22-нд МN17 галерейд дэлгэлээ. 


  Түүний үзэсгэлэн байгальд байгаа юм шиг гэрэлт өнгө, тод томруун дүрслэлийг олж харах ховорхон боломжийг олгоно. Ертөнцийн гоо сайхныг илтгэгч эрвээхийн өгүүлэмж, нүүдэлчдийн баяр баясгаланг илтгэх мишээсэн тэмээд болоод намар цагийн налж гундсан өвснүүд гээд түүний дүрслэл бүхэн танд хэлэх өөрийн гэсэн өгүүлэмжтэй.

   Бүтээлүүд уран зургийн хамгийн орчин үеийн хосолмол өнгө аясыг өөртөө агуулснаараа онцлог. Өрнийн уран зургийн хэв маягийг дорнын бясалгахуйн ухаанаар баяжуулж, нүүдэлчин монголчуудын зан ааль, дүр төрхөөр цогцлоож бүтээсэн зураг нэг бүр нь тантай амьд яриа өрнүүлж буй мэт мэдрэмжийг төрүүлэхээр гэж дүгнэж болно.

  Зураач С.Саранцацралт үргэлж шинэчлэгч, тэмүүлэгч, өгүүлэгч байсаар ирсэн бөгөөд Монголын дүрслэх урлагийн контемпорари хөгжлийн нэгэн түүхийг өөрийн бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг билээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө