Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улаанбаатарт 13 орны боксчид цуглаад байна

  Гранд сэтгүүл 2018-06-22 1333

  "Улаанбаатар цом-2018" Олон улсын боксын тэмцээн "Аса цирк"-д эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 06.20-24-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчнаа оролцуулахаар болжээ. Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин “Сөүл-1988” олимпийн наадмаас анх удаа Н.Энхбат хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсон, П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа юм.

  Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулж байгаа тус тэмцээнд БНАСАУ, Тайланд, Ирак, Иран, ОХУ, Энэтхэг БНСУ, Шри-Ланк, Киргиз, БНХАУ  Казахстан, Тайвань Монгол зэрэг улсын 120 шахам боксчид хүч ур чадвараа сорьж байна. Энэхүү А зэрэглэлийн олон улсын тэмцээний Ерөнхий шүүгчийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос томилсон гэнэ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө