Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Фэшн блоггер Э.Тэмүүлэн

  Гранд сэтгүүл 2018-06-05 1061

   Инстаграмын Simplytem нэртэй хуудсандаа өөрийн өдөр тутмын загварлаг хувцаслалтуудыг оруулж, мөн simplytem.com загварын блог хөтөлдөг, жинхэнэ Instagram worthy фэшн блоггер болох Тэмүүлэнг та харж байна. Угтаа бол эмч мэргэжил эзэмшиж, Америкт сургууль дүүргэсэн ч, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хувцас загварын сонирхол, аялалын имижээ бүрдүүлээд буй түүнээс хувцаслах урлагийн чиг хандлагыг мэдэрч болох гэнэ. Тэмүүлэнгийн таамаг бол тод зоригтой өнгөний шийдлүүд гэнэ. Tom Ford, Stella McCartney, Calvin Klein, Carolina Herrera, Marc Jacobs нарын хавар,зуны коллекцийг тэрээр онцолж байна. Chanel-ын цүнх, биед эвтэйхэн жинсэн хувцасгүйгээр өөрийгөө хэзээ ч төсөөлөх боломжгүй хэмээн сэтгүүлчид ярьж байсан удаа ч бий. Загварлаг дэгжин бүсгүйн бүхий л агшинг нөхөр нь гэрэл зургийн хальснаа буулгаж, Canon Mark3 зургийн аппаратыг байнга мөрлөж явдаг гэнэлээ шүү. Хэрэв бүсгүй та загварын чиг хандлага, хувцаслах урлагаас хоцрохгүй байя гэвэл Simplytem нэртэй инстаграммаас бүү холдоорой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан