Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Калифорнийн эрүүл мэндийн төвийн барилгад дэлбэрэлт болжээ

  Б.Оюун 2018-05-17 307

Америкийн Калифорни мужид эрүүл мэндийн төвийн барилгад дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн өртөн амиа алдсан байна. Золгүй явдал Калифорни мужийн Алисо-Вьехо хотод болжээ. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна.

Дэлбэрэлтэд барилгын шил цонх хагарч, 1-р давхрын хэсэг сүйдсэн байна. Хэргийн газарт ирсэн цагдаа хүчнийхэн болоод мэргэжилтнүүд ямар нэгэн дэлбэрэх төхөөрөмж, бодис болоод хийн ул мөр олж илрүүлээгүй байна. Тиймээс энэ нь магадгүй ямар нэгэн золгүй явдал байсныг үгүйсгэхгүй байгаа юм. Хууль сахиулагчид аюулгүйн үүднээс дэлбэрэлт болсон барилгын ойролцоох барилга байшингаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан