Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пёнчанд гэдэсний халдварт өвчин гарчээ

  Б.Оюун 2018-02-12 1175

ПЁНЧАНД ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРЧЭЭ

            Өмнөд Солонгосын Пёнчан хотод зохиогдож байгаа Өвлийн олимпийн наадмын үеэр гэдэсний халдварт өвчин дэгджээ. Өнөөдрийн байдлаар эмч мэргэжилтнүүд гэдэсний халдварт өвчний 128 тохиолдлыг илрүүлээд байна.

            Норовирус гэгдэх гэдэсний халдварт вирусын халдвар тархаж байгаа талаар Олимпийн наадмын зохион байгуулах хорооноос мэдээлж, өвчний халдвараас сэргийлэхийг хүсчээ. Норовирус нь хамгийн түрүүнд Хореба залуучуудын төвд аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байсан хамгаалагчдын дунд гарч, тэднийг яаралтай хөл хорионд оруулсан байна. Улмаар өвчний шинж тэмдэг гаарч эхэлсэн учраас  Олимпийн наадмын зохион байгуулагчид ресторан, зоогийн газрууд, үйлчилгээний байгууллагын ундны усны хоолой, чанар, ус цэвэршүүлэх төхөөрөмж зэрэг үзлэг шалгалт явуулж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар гэдэсний халдварт өвчний шинж тэмдгээр 86 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь Олимпийн объектуудад хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүс, цагдаагийн ажилтнууд, мөн хүнсний үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хүмүүс байгаа юм.

            Олимпийн наадмын зохион байгуулагчид болон Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамныхан өвчний дэгдэлтийг газар авхуулалгүй таслан зогсоохоор шаардлагатай бүхий л алхмыг авч ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан